Бидний тухай
Монголын Үндэсний Дроны Холбоо (МҮДХ) нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV), нисгэгчгүй нисэх систем (UAS)-ийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, дэвшилтэт технологи, стандартыг нэвтрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
МҮДХ нь дэлхийн 48 улсыг гишүүнээр нэгтгэсэн Дэлхийн Дроны Холбооны (World UAV Federation, WUAVF) албан ёсны гишүүн бөгөөд тус холбооны Монгол Улс дахь салбар хороо юм.
Эрхэм зорилго
Дэлхийн стандартыг нутагшуулж, дроны салбарын үндэсний чадавхыг тасралтгүй бэхжүүлэх.
Үндсэн чиглэл
- Глобал интеграц — дэлхийн болон бүс нутгийн дроны байгууллагуудтай стратегийн түншлэл, олон улсын стандартыг нутагшуулах.
- Мэдлэг, чадавхжуулалт — олон улсын жишигт нийцсэн үндэсний мэргэжилтэн бэлтгэх.
- Инноваци нутагшуулалт — дэвшилтэт технологийн дамжуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх.
- Зөвлөх үйлчилгээ — дроны хөрөнгө оруулалтын өгөөж, нислэгийн аюулгүй байдал, хүний нөөцийн стратеги.
Удирдлага
ТУЗ-ийн дарга: А.Батсүх