Хамтын ажиллагаа
Монголын Үндэсний Дроны Холбоо 2024–2026 онд Дэлхийн дроны холбооны Монголын салбарыг байгуулж, БНСУ болон Азийн бүс нутгийн түнш байгууллагуудтай дроны боловсрол, спорт, гамшгаас хамгаалах, ухаалаг хөдөө аж ахуй, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичгүүд байгуулсан.
Олон улсын түншлэл
| Огноо | Түнш байгууллага | Хамтын ажиллагааны чиглэл |
|---|---|---|
| 2024.05 | Дэлхийн дроны холбоо (WUAVF) | Монголын салбарыг байгуулах эрх, салбарын Ерөнхийлөгчийн томилгоо |
| 2025.02 | Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үндэсний холбоо (NACSI), БНСУ | AI болон EDU DRONE-ыг Монголд нэвтрүүлж, боловсролын байгууллагуудад түгээх |
| 2025.02 | Дэлхийн дроны спортын холбоо (WDSF) | Найман улсын дроны спортын хамтын ажиллагааны тогтолцоо |
| 2025.08 | Чонжү их сургууль (Cheongju University), БНСУ | Гамшгаас хамгаалах, ухаалаг хөдөө аж ахуй, боловсрол-судалгаа |
| 2026.02 | AI Edge / SWARM дроны технологи, БНСУ | VTOL төрлийн сүрэг дроны AI Edge шийдлийг Монголд танилцуулж, түгээх |
МҮДХ цаашид эдгээр санамж бичгийг тодорхой төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хамтран ажиллах санал байвал бидэнтэй холбогдоно уу.