Олон улсын хамтын ажиллагаа
Дэлхийн 48 улсыг гишүүнээр нэгтгэсэн Дэлхийн Дроны Холбооны (World UAV Federation) урилгаар Монголын Үндэсний Дроны Холбоо тус холбооны VIII Их хуралд оролцсон. Их хурлын үеэр Дэлхийн Дроны Холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Янг Жин Цай Монголын Үндэсний Дроны Холбооны ТУЗ-ийн дарга А.Батсүхийг тус холбооны Монгол Улс дахь салбар хорооны ерөнхийлөгчөөр томилсон батламжийг гардуулсан.
Улмаар МҮДХ нь БНСУ-ын 3 олон нийтийн байгууллага, 1 их сургууль, дотоодын 2 төрийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтарсан сургалт, хүний нөөцийг чадавхжуулах, хиймэл оюун ухаант дроныг турших зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлгэрэнгүйг Хамтын ажиллагаа хуудаснаас үзнэ үү.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА